1072 хувьцааны ногдол ашгийг “Е-баримт”-д бүртгүүлсэн дансаар дамжуулан олгоно

2020-04-09 1983 2

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо мягмар гарагийн хуралдаанаараа “Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг Сангийн сайдаас “Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг ирэх тавдугаар сард  олгох хэвээрээ байж чадах уу. Брокерийн пүүсүүд данс нээхдээ янз бүрийн хэмжээгээр төлбөр, хураамж авч байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Ногдол ашгийг ямар зохион байгуулалтаар, яаж олгох вэ” гэсэн асуулт асуусан юм.

Харин Сангийн сайд “Нэлээд хэсэг иргэд брокерийн пүүсүүдэд ногдол ашиг авах данс нээлгэсэн байна.  Данс нээлгэсэн нь тэрүүгээрээ дамжуулаад мөнгөө авна. Одоогоор  300 гаруй мянган хүн данс нээлгэсэн гэж ойлгосон. Үлдэж байгаа бүх хүмүүс НӨАТ-ын программ буюу “e-barimt”  бүртгүүлдэг программд бүртгүүлсэн дансаараа ногдол ашгаа авахаар бүх зохицуулалтыг хийсэн. Программаа ч гэсэн тэгж хөгжүүлсэн.

Тиймээс  ногдол ашиг Сангийн яаманд төвлөрмөгц НӨАТ-ын системээр дамжуулаад бүх иргэн, аж ахуйн нэгжийн данс руу ирэх сард мөнгийг нь хийгээд өгчихнө. НӨАТ-ын буцаан олголт өгдөг системээр иргэн бүрт ногдол ашгийг нь олгох тул тусгайлан брокерийн пүүсүүдэд данс нээлгэх шаардлагагүй” гэж хариуллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Увс зэрэг 13 аймагт бороо орж байна

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дундговь

2025-08-20

Б.Чойжилсүрэн: Нойр муутай явж байгаад Эрчим хүчний сайдын багцыг “Миний багц” гэж хэлсэндээ хүлцэл өчье

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Түүнийг Увс аймгийн 100 жилийн о

2025-08-07

Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн удирдлагууд 478 сая төгрөгийг 24 цагийн дотор эмнэлгийн данснаас гаргаж авсан…

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай холбоот

2025-08-05