Нийтийн тээврийн U-Money картаар зорчигчдод НӨАТ-ын сугалааны дугаар олгоно

2020-04-08 921 0

Нийтийн тээврийн зорчилтыг нэгтгэсэн е-баримтын сугалааны дугаар бүхий баримт хэрэглэгчдийн бүртгэлтэй хаягт автоматаар бүртгэгддэг болжээ. Ингэснээр нийтийн тээврээр үйлчлүүлсэн иргэд НӨАТ-ын урамшууллын сугалаанд оролцох боломжтой болох юм. Карт уншуулах төхөөрөмжинд U-Money  картаа уншуулах бүрт тухайн өдрийн уншуулсан тооноос үл хамааран өдөрт нэг удаа сугалааны дугаартай баримт иргэдийн аккаунтад бүртгэгдэх аж.

Иргэдийн хувьд гар утасны апплейкшн болон Ebarimt.mn вэб сайтыг ашиглан өөрийн ашиглаж буй U -money картаа холбох шаардлагатай бөгөөд холбосон өдрөөс эхлэн нийтийн тээврээр үйлчлүүлэх бүрт сугалааны дугаар автоматаар олгогдож эхэлнэ. Нийтийн тээвэр нь НӨАТ-өөс чөлөөлөгдөж буцаан олголт олгохгүй боловч иргэдийн хувьд НӨАТ-ын сугалаанд оролцох боломж бүрдэх юм.

Иргэд Ebarimt аппликейшнд өөрийн нэвтрэх нэр, нууц үгээ ашиглан хандаж, үндсэн цэсийг сонгоно. Цэснээс хялбар бүртгэл дэд цэсийг дарж, гарч ирсэн талбарт U-Money картын дугаар болон картын төрлийг оруулан хадгалснаар сугалааны дугаар олгогдож эхлэх аж.

Хэрэглэгч НӨАТ-ын сугалаанд оролцохын тулд дараах алхмыг хийх шаардлагатай бөгөөд үүнд:

Гар утсаар:

-Хэрэглэгч өөрийн бүртгэлтэй Ибаримтын аккаунтаар Ибаримтын вэб болон апликейшнд нэвтрэх

-“Үндсэн цэс руу орсны дараа “Хялбар бүртгэл” цэсийг дарна.

-Гарч ирсэн талбарт Umoney харгалзах картын төрөл, дугаарыг оруулж  хадгалах товчийг дарна.

-“Амжилттай бүртгэгдлээ” гэсэн notification гарснаар таны Umoney карт амжилттай холбогдсонд тооцогдоно.

 Веб хөтөч:

-www.ebarimt.mn сайт руу нэвтрэх

-Карт холбох /Umoney/ – талбар руу орох

-Гарч ирсэн цэсэнд Umoney картын дугаар, картын төрөл зэрэг мэдээллээ оруулах

-“Амжилттай бүртгэгдлээ” гэсэн notification гарснаар таны Umoney карт амжилттай холбогдсонд тооцогдоно.

Тухайн өдрийн зорчилтын тооноос үл хамааран хэрэглэгчид өдөрт 1 сугалааны дугаар авна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлж эхлэх аж. Иргэд IV улирл

2026-01-27

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15