Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

2026-08-06 4004 18

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо.

Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны сайд Э.Бат-Амгалан “Орон сууцны залиланд өртсөн олон иргэн ажлын хэсэгт хандсан. Өнгөрсөн тавдугаар сарын 1-30-ны хооронд 44 аж ахуй нэгжийн 52 орон сууцны төслийн гомдол мэдээлэлд судалгаа хийсэн. Ингэхэд дийлэнх нь 2 жилээс дээш хугацаагаар хохирсон иргэд байсан. Орон сууцны захиалгаас болж олон иргэн хохирч байгаа учраас холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулах нь зүйтэй.

Одоо барилгын төслөө эхлэхдээ иргэдээс шууд захиалга авдгийг болиулна. Барилга барьж буй аж ахуйн нэгж, компаниуд тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авах зохицуулалтыг барилгын хуульд оруулж өгч байгаа” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоо

2026-11-04

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19