Прокуророос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт яллах дүгнэлт үйлджээ

2020-04-08 906 0

Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэл хийлээ. Прокурорын байгууллага 2020 оны нэгдүгээр улиралд зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 452 077 гомдлыг хүлээн авчээ. Нийт гомдол мэдээллээс 1.7 хувьд нь хэрэг бүртгэлийн, 1.1 хувьд нь эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж ажиллажээ. Мөн 1591 хүн, 102 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан байна.

Түүнчлэн олны анхаарал татсан зарим хэргүүдэд Прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаарх мэдээллийг өгөв. Тухайлбал,

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон үйлдэлтэй УИХ-ын гишүүн асан Б.Болор, Д.Ганбат, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн.

-Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, яамны газрын дарга Д.Доржханд нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан хэрэгт гуравдугаар сарын 31-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

-УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, ЖДҮХС-аас хууль бусаар зээл олгож, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын хаврын чуулган завсарлалаа

Үндсэн хуульд заасны дагуу ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Энэ удаагийн

2026-07-03

БНСУ-ын Ерөнхийлөгч наадмын өдрүүдэд Монголд төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гёны хамт наадмын

2026-07-03

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон хорих ялыг торгох ял болгон өөрчилжээ

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох х

2026-07-01