Г.Дамдинням : Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

2026-08-03 194 0

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. Г.Дамдинням  сайдын хэлснээр бол Нийслэлийн иргэд маргаашаас эхлэн гарагийн тэгш, сондгой өдрүүдэд улсын дугаарын тэгш, сондгойгоор буюу хязгаартайгаар шатахуун авдаг болох нь. Гэхдээ нэг удаагийн цэнэглэлтийг 50 000 төгрөгөөр мөн л хязгаарлана.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Бухимдуулж, оочерлуулж байгаадаа ард иргэдээсээ хүлцэл өчье. Ийм байдал үүссэн учир шалтгааныг тайлбарлая.

Монгол Улс шатахуун, түлшний хэрэглээнийхээ 95-97 хувийг ОХУ-аас авч ашигладаг. ОХУ нь сүүлийн хэдэн жил Украин улстай цэрэг дайны ажиллагаатай байгаа ч найрсаг хөршийн хамтын ажиллагааны үр дүнд сүүлийн нэг жил шатахууныг боломжоороо нийлүүлж байсан. Гэвч энэ оны эхэнд Ормузын хоолойн асуудлаар дэлхийн нефтийн тээвэр, бэлэн бүтээгдэхүүний тээвэрлэлтэд хүндрэл учирсан. Газрын тосны салбарт түүхэнд байгаагүй хямрал үүсэж, бүх улс энэ хямралыг туулж байна.

Он гарснаас хойш Украин улс ОХУ руу 190 удаагийн дроны довтолгоо хийснээр газрын тос боловсруулах 16 үйлдвэр нь ажиллагаагүй болж, хүчин чадал нь 45 хувь хүртэл унасан. Манай гол нийлүүлэгч орон шүү дээ. Мөн 2026 оны 6-7 дугаар сарын байдлаар ОХУ-ын мужуудынх нь 90 хувьд шатахуун хомстсон, 78 муждаа 30 литрээс илүү хэмжээгээр олгохгүй байх хязгаарлалттай. Экспортдоо хориг тавьсан. Гэхдээ үүнд манай улс орохгүй байгаа. Онгоцны түлшээ гаднаас импортолж байна.

Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жилд 14 хувиар өсөж байгаа. Шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 178 аж ахуйн нэгж байгаа ч 20 гаруй нь л импортолдог. Газрын тосны бүтээгдэхүүн бол түгээмэл олдоцтой зүйл биш.

Бид зургаадугаар сарын сүүлд гэхэд 40 хоногийн нөөцтэй байлаа. Харин долоодугаар сард нийлүүлэлт 40 хувь буурсан. Ийм байдлыг тооцоолж байсан тул нэгдүгээр сараас бүрдүүлж байсан нөөцөөрөө даваад гарсан.

Долоодугаар сар бол түүхэнд байгаагүй олон фестивальтай, залгуулаад бүсийн наадамтай байлаа. Хэрэглээ эрс өссөн. Долоодугаар сарын хэрэглээ хамгийн багадаа хоёр дахин өссөн, зарим аж ахуйн нэгжийн мэдээгээр гурав дахин өссөн байна.

Зах зээлд бэлэн бүтээгдэхүүний олдоц тааруу байгаа. Гэвч бид ажилласаар байна. Бүх улс оронтой харилцаж байгаа. Казахстан улстай ярилцсан, боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Одоо БНХАУ, Сингапур улстай ярилцаж байна. Одоогийн байдлаар БНСУ-аас сард тутам 10 мянган тонн онгоцны түлш, 20 мянган тонн АИ92, автомашин импортлох улс төрийн тохиролцоо хийгээд ирсэн. Би 2025 оны 6-р сард сайд болсон. 3-6 сарын хэрэглээний шатахууныг нөөцлөх савтай болно гэж 20 жил яригдсан ч хэрэгжээгүй юм билээ. 2025 оны 12-р сарын 30-нд төсөв нь батлагдаж, 3-р сараас нийт 300 мянган тонны багтаамжтай сав барих ажил нь эхэлсэн. 150 мянган тонны багтаамжтай савыг энэ онд багтаан ашиглалтад оруулна. Гурван сарын савны нөөцтэй болбол нэг удаагийн 40 хувийн ачааллыг ажралгүй давах боломжтой болно” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Дамдинням : Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31

Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулжээ

Монголчууд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш ноогдол ашиг авах асуудлыг 17 ж

2026-07-24