ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний экспортод тавьсан хоригоо 2027 оны нэгдүгээр сарын 31 хүртэл сунгах шийдвэр гаргажээ. Шинэ шийдвэрийн хүрээнд зарим төрлийн экспортод онцгой нөхцөл үйлчилнэ. Тодруулбал, есдүгээр сараас эхлэн шатахуун үйлдвэрлэгч боловсруулах үйлдвэрүүд дизель түлш, усан онгоцны түлш болон газойлыг экспортлох боломжтой хэвээр байх ба Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээний нийлүүлэлт болон хүмүүнлэгийн тусламжийн ачилтууд хоригт хамрагдахгүй аж. Тиймээс Монгол Улс хоригт хамаарахгүй гэж үзэж болохоор байна.
ОХУ-ын шатахууны хомсдол, хориг болон бусад асуудлаар Financial Times болон Reuters агентлагуудад гарсан мэдээллийг тоймлон хүргэвэл:
Financial Times-т 2026 оны 7-р сарын 23-нд мэдээлснээр, ОХУ шатахууны дотоодын хямралаа нөхөхийн тулд гадаадаас бензин худалдан авахаас өөр аргагүйд хүрээд байна.
Энэтхэгийн “Вадинар” боловсруулах үйлдвэрээс 42,000 тонн бензиний гаралт хийгдэж, Египетийн эрэг дээр өөр хөлөг онгоцоор дамнаж ачигдан, ОХУ-ын хойд нутгийн “Белое Море” терминалыг чиглэн явж байгааг мэдээлжээ. “Роснефть” компани Энэтхэгийн “Вадинар” үйлдвэрийн 49 хувийг нь эзэмшдэг аж.
Энэ нь хямрал эхэлснээс хойш гадаадаас авч буй хамгийн том шатахууны ачаа бөгөөд “Энэтхэгт боловсруулсан Оросын түүхий тос эргээд Орос руугаа бэлэн бүтээгдэхүүн болж очиж буй” инээдэмтэй боловч эмгэнэлтэй нөхцөл байдлыг үүсгээд байна.
Оросын дотоодын эх сурвалжийн (Price Benchmark Centre) мэдээлснээр Беларусийн тал зургадугаар сард ОХУ руу 184,000 тонн бензин нийлүүлсэн нь өмнөх сараасаа гурав дахин, өнгөрсөн оны мөн үеэс 184 дахин өссөн үзүүлэлт юм.
ОХУ-ын Шадар сайд Александр Новак долдугаар сарын 25-нд Казахстанаас шатахуун авах боломжтойг дурдсан бөгөөд салбарын эх сурвалжуудын мэдээлснээр Казахстан долдугаар сард Оросын төвийн бүс нутаг руу анхны 1,000 тонн бензиний туршилтын нийлүүлэлтийг хийжээ.
Оны эхнээс хойш ОХУ-д бензиний дундаж үнэ 19 хувиар өссөн бөгөөд долоодугаар сарын 27-ны байдлаар нэг литр бензиний улсын дундаж үнэ 77.89 рубльд хүрээд байна.
Мөн ургац хураалтын ажлыг дэмжих зорилгоор Засгийн газар газрын тосны компаниуд болон бүс нутгийн захиргаадын хооронд шууд гэрээ байгуулж, арваннэгдүгээр сарын 1 хүртэл тариаланчдад шатахууны нийлүүлэлтийг нэн тэргүүнд хангах шийдвэр гаргажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 cэтгэгдэлтэй
https://shorturl.fm/ILCjH
https://shorturl.fm/RRhVy
https://shorturl.fm/Ml05g
https://shorturl.fm/5qlTC
https://shorturl.fm/ADDuc
https://shorturl.fm/UWkGA
https://shorturl.fm/3KbBK
The underlying variance analysis here suggests deep value in tracking historical odds shifts; examine xx 9999 লগইন for related platform insights. Rigor is key when deconstructing betting patterns!
Honestly the best experience I have had in a long time. The bonuses are actually generous and the games load instantly. Definitely sticking with 5k5k777 from now on.
The mobile focus is key; a smooth user journey matters more than just game variety. Check out 990k app download apk for a solid look at modern platform design.
I have been trying out a few sites lately and this one really stands out. The interface is super smooth and the payouts are fair. Definitely my new go-to spot! Check out pk799pakgame
The graphics are amazing and the gameplay is so immersive. I hit a nice win yesterday. Go to 777brasino and try your luck.
Hands down one of the best platforms for gaming I have used this year. The variety of games is insane. Go to phokadaplay and see for yourself.
The welcome bonus was a great way to start. I am having a blast exploring all the different tables. Cheers to vnnohu00