Онцгой байдлын байгууллагаас Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 9, гал түймрийн 35 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн талаар  мэдээлжээ.

Алба хаагчид дуудлагын дагуу шуурхай ажиллаж, нийт 38 иргэний аюулгүй байдлыг ханган, гал түймрийн аюулаас 29.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан байна. Иймд айл өрхүүдэд галын аюулгүй байдлаа хангаж, цахилгаан хэрэгслийг ашигласны дараа бүрэн унтрааж, шалгахыг анхаарууллаа.

Мөн аялал, зугаалгаар зорчихдоо болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй байдлыг ханган, баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөжээ.