Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын баталгаажуулах шинжилгээний хариу эерэг гарч, тарваган тахлын хүний өвчлөл болохыг албан ёсоор баталгаажуулжээ.

Уг тохиолдолтой холбоотойгоор батлагдсан өвчтөний нэгдүгээр хавьтлын 12 иргэнд PCR шинжилгээ хийхэд бүгдийнх нь хариу сөрөг гарсан байна.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс иргэдийг тарвага агнах, барих, тарваганы мах, түүхий эд, эд эрхтэнтэй харьцахгүй байх мөн үхсэн болон өвчилсөн мэрэгч амьтанд хүрэхгүй байхыг анхаарууллаа.