Гурванбулаг, Баянбулаг сумдын нутагт тарвага олноор хорогдож, тарваган тахлын байгалийн голомт идэвхэжжээ

2026-07-21 212 0
Баянхонгор аймгийн Гурванбулаг болон хил залгаа Баянбулаг сумдын нутагт тарваган тахал өвчний байгалийн голомт идэвхжиж, тарвага олноор хорогдсон шинж тэмдэг ажиглагдаж байгаа аж.
Иймд малчид, орон нутгийн иргэд, тус бүс нутагт аялж, амарч зугаалах болон дайран өнгөрөх бүх иргэдийг тарвага агнах, барих, өвчих, түүхий эд эрхтэнтэй нь хүрэлцэх, сэг зэмд ойртох зэрэг халдвар авах эрсдэлтэй зан үйлээс татгалзаж, хувийн хамгаалалтаа сайтар мөрдөн, сонор сэрэмжтэй байхыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулжээ.
Хэрэв тарвага олноор хорогдсон эсвэл сэжигтэй үхсэн амьтан харсан тохиолдолд хүрэлцэхгүй байх, энэ тухайгаа орон нутгийн эрүүл мэндийн болон мал эмнэлгийн байгууллага, зоонозын өвчин судлалын төвд яаралтай мэдэгдэх шаардлагатай юм байна.
Тарваган тахал нь хүнээс хүнд халдварлах боломжтой, богино хугацаанд хүндэрч болзошгүй аюултай халдварт өвчин тул иргэн бүр сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг чанд мөрдөөрэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гурванбулаг, Баянбулаг сумдын нутагт тарвага олноор хорогдож, тарваган тахлын байгалийн голомт идэвхэжжээ

Баянхонгор аймгийн Гурванбулаг болон хил залгаа Баянбулаг сумдын нутагт тарваган тахал өвчний ба

2026-07-21

Дуулахад тархи илүү эрчимтэй ажиллаж, ой санамж сайжирдаг

Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд тун сайнаар нөлөөлдөг байна. *Дуулах нь хүний биед “тохир

2026-07-03

Дэд профессор, генетикч Ж.Хулан: Хор гадагшлуулдаг ген гэмтсэнээс болж хавдар бий болдог

Дэд профессор, генетикч Ж.Хулангийн ярилцлагыг Н.Нацагдоржийн сийрүүлснээр хүргэж байна. Хүн бол

2026-07-02