Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гёны хамт наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 9-11-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочноор оролцоно. Энэ айлчлал нь БНСУ-ын Төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа хийж буй айлчлал юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно. Мөн талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа аж. Тодруулбал, айлчлалын үеэр хоёр тал жолооны үнэмлэхээ харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй