Эрчим хүчний салбарынхан өнөөдөр буюу энэ сарын 30-аас улс орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдээд байсан. Үүнтэй холбоотойгоор Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбарын зарим ажилчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлнэ гэдгийг мэдээлсэн.
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр эхлэх байсан ажил хаялттай холбоотой мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд, “Эрчим хүчний яам, ажил олгогчийн төлөөлөлтэй уулзалт хийхэд Эрчим хүчний салбарын ажилтнуудын цалинг 2026, 2027 онд үе шаттайгаар нийт 30 хувиар нэмэгдүүлэх тодорхой санал ирүүлж, хэлэлцээ эхлүүлэх боломж бүрдсэн тул ажил хаялтыг долоодугаар сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлуулсан тухай дурджээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй