Месси ДАШТ-ий бүх цаг үеийн хамгийн олон гоол оруулсан тоглогч болов

2026-06-23 247 0

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны хоёрдахь тоглолтууд үргэлжилсээр байна.

“J” хэсэгт Аргентин, Австрийн багийн тоглолт боллоо. Аргентины домог Леониль Месси гоол оруулснаар тоогоор одоогоор ДАШТ-д тоглож байгаа тоглогчдыг тэргүүлж эхэлээ. Эхний хоёр тоглолтод тэрбээр  таван гоол оруулаад байна.

Мөн тэрбээр ДАШТ-д оруулсан 18 гоолоороо түүхэнд хамгийн олон гоолын эзэн болоод байгаа юм. Аргентиний шигшээ баг цааш финал хүртэл явсаар байвал Мессигийн гоолын тоо өсөх нь тодорхой.

Мөн Месси ДАШТ-ий сүүлийн зургаан тоглолтод дараалан гоол оруулжээ. Ийм амжилтыг өмнө нь 1958 онд Францын Жюст Фонтэйн, 1970 онд Бразилын Жаирзиньо нар үзүүлж байжээ.

Аргентинчууд нэгдүгээр үеийн ес дэх минутад торгуулийн цохилтоор гоолын салхийг хагалах боломж гарсан ч Месси алдсан. Харин 38 дахь минутад Факундо Мединагийн дамжуулалтаар Месси өмнөх алдаагаа залруулж гоол хийсэн.

Мессигийн гоол шүүгчийн мэдлийн 90+5 дахь минутад дахин орсон. Ийнхүү Аргентины шигшээ баг хоёр хожиж зургаан оноотойгоор шигшээ 32-т шалгарч байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Баян-Өлгий, Увс, Ховд аймаг баяр наадмаа наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулжээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо

2026-06-23

Даншиг наадмаар морь уралдуулахгүй

Энэ сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болох “Хүрээ цам-Даншиг наадам”-ын талаар Нийслэлийн З

2026-06-23

“Хүрээ цам-Даншиг наадам”-ын хөтөлбөрийг танилцуулж байна

"Хүрээ цам-Даншиг наадам" зургаадугаар сарын 27, 28 буюу энэ долоо хоногийн бямба, ням гарагт Хүй

2026-06-23