ДАШТ: Б.Буянхишиг АНУ, БНХАУ, Азербайджаны шатарчдын араас 4-р байрт жагсаж эхэллээ

2026-06-19 1489 17

Италийн Монтесильвано хотод 14, 16, 18 насны ангиллын өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 83 орны шатарчид өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас найман шатарчин өрсөлдөж байгаа.

Тэмцээний 4 дэх өргийн дараах урдчилсан дүнгээр охидын 14 хүртэлх насанд Б.Буянхишиг 3 хожил, нэг тэнцээ хийж 3.5 оноогоор АНУ, БНХАУ, Азербайджаны шатарчдын араас 4-р байрт жагсаж эхэллээ. Энэ насанд тэргүүлж буй эхний хоёр шатарчин 4 хожилтой тэргүүлж байгаа бол гуравт бичигдэж буй Азербайджаны Лала 3.5 оноотой байна. 5-р өргийн тоглолтод Б.Буянхишиг Гүржийн шатарчин Кесариатай оноолт таарчээ.

Мөн 18 насанд Э.Хүслэн 3 хожилтойгоор 19-р байр, 14 насанд Б.Энхнамуун 2.5 оноотой 32-р байрт жагсаж байна. Хөвгүүдээс 16 насанд Г.Зэв 4 онооноос 2.5 оноо авсан бол 14 насанд М.Санчир 2 хожилтойгоор 62-р байрт эрэмбэлэгдэж байна.

Тэмцээний 5 дахь өргийн тоглолт өнөөдөр болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03