Ерөнхий сайд Н.Учрал Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав, гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө байр бэлэглэжээ. Охиныхоо үхлийн хэргийн үнэнийг олохын төлөө олон жилийн турш тууштай тэмцсэн түүнд төрөөс дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс Ерөнхий сайд Н.Учрал Баянхошуунд Азийн хөгжлийн банкны тусламжаар барьсан байрнаас 3 өрөө орон сууц өгчээ.
Гавьяат багш С.Шаарийбуу “Би олон жил дотогшоо уйлсан. Харин өнөөдөр гадагшаа уйллаа. Амьдрал баян. Би ард түмэндээ их баярладаг. Хэвлэл мэдээллээс эхлээд бүх хүмүүс надад баярладаг.
Охиноо алдаад 21 жил болж байна. Миний амьдралын байдлыг ойлгож ийм сайхан шийдвэр гаргаж өгсөнд баярлалаа. Төрийн буянд хэдэн ач зээ нартайгаа сайхан байранд амьдрах нь. Үүнээс илүү дэмжлэг юу байхав. Төр засагтаа, ард түмэндээ баярлалаа” хэмээн хэвлэлийнхэнд ярилцлага өнөхдөө хэлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй