Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

2026-06-19 1455 2

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажилтнууд зургаадугаар сарын 30-ны өдрийн 08:00 цагаас эхлэн ажил хаялт зарлахаар болсон талаар мэдээллээ.

Тус холбооны мэдээлснээр эрчим хүчний салбарын ажилтнууд цалин нэмэгдүүлэх асуудлаар ажил олгогч тал болох Эрчим хүчний яамтай удаан хугацаанд хэлэлцээ хийсэн ч тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй байна. Иймээс хуульд заасан бүхий л боломжит арга хэмжээг ашигласны эцэст ажил хаялт зарлах шийдвэрт хүрсэн гэж мэдэгдэв.

Гэхдээ эрчим хүч нь хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалтай шууд холбоотой салбар учраас ажил хаялт эхэлсэн ч цахилгаан, дулаан түгээх үйл ажиллагааг бүрэн зогсоохгүй гэдгийг онцоллоо. Шаардлагатай ажлын байруудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр дотоод зохицуулалт хийж ажиллах аж.

Мөн ажил хаялт эхлэхээс өмнө Эрчим хүчний яамнаас асуудлыг шийдвэрлэх боломжит хувилбаруудыг танилцуулах шаардлага тавьж буйгаа үйлдвэрчний эвлэлийнхэн илэрхийллээ.

Эрчим хүчний салбарын 28 байгууллагын 6600 гаруй ажилтан ажил хаялт зарлах эсэх санал асуулгад оролцсоноос 90 гаруй хувь нь дэмжсэн байна.

Гэрэл зургийг Р.ОЮУН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07