Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр буюу 19-20-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр -5 хэмийг давж цочир хүйтэрч, Хэнтийн нутгаар хүйтэн бороо орно.

Мөн 19-20-нд шилжих шөнө Улаанбаатар хот орчим, Орхон, Сэлэнгэ, Хэнтийн баруун хэсгээр хөрсөн дээр 0 градусыг давж, Дорнодын хойд хэсгээр хүйтэн бороо, Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр усархаг бороо орно.

20-нд Улаанбаатар хот орчим, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Сүхбаатарын нутаг, Дорнодын баруун хэсгээр үргэлжилсэн хүйтэн бороо, уулаараа нойтон цас, Дорнодын зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, газар тариалангийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, нутгийн зүүн хагаст салхи шуургатай байхыг анхааруулж байна.