Төрийн тахилгатай Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян хоёр сар үргэлжилнэ 

2026-06-18 1593 22

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяныг  энэ сарын 22-оос наймдугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж, нуурын эргэн тойрныг иж бүрэн цэвэрлэхээр болжээ.

Энэ талаар ЕТГ-ын дэд дарга Э.Золбоо “Монгол Улсын төрийн тэргүүн байгаль орчноо хамгаалах чиглэлд онцгой анхаарч, олон ажил хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд 2022 оноос хойш тус нуурын эргэн тойрныг цэвэрлэх, ойн сан газрын нөхөн сэргээлтийг хийх, нуурт живсэн 11 автомашин, 50 тонн бензин, шатахууныг татан гаргасан.

Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай нуур болгох шийдвэр гаргасан. Энэ нь төр Хөвсгөл нуураа хамгаалалтад авч, онцгой ач холбогдол өгч байгаа хэлбэр. Үүний дагуу энэ жилийн зургаадугаар сарын 22-оос наймдугаар сарын 13-ныг хүртэл нуурын эргэн тойрныг иж бүрэн цэвэрлэх хоёр сарын аян зарлаж байна.

Хөвсгөл нуураас Эгийн гол эх авдаг. Тиймээс энэ орчмын 800 орчим км газар нутгийг цэвэрлэнэ. Цэвэрлэгээний ажилд төрийн болон төрийн бус байгууллагад, нутгийн иргэд гээд 1000 орчим хүний бүрэлдэхүүн оролцоно” гэж мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10