Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

2026-06-09 2045 20

Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчдийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд бүртгэхээр болсон.  Энэ хүрээнд орон сууцны айл өрхүүдийн гэрээг шинэчлэх ажлыг зохион байгуулж байгаа аж.

Шинэчилсэн гэрээнд хэрэглэгчдийн мэдээллийг гуравдагч этгээд буюу Монголбанкинд хүргүүлэхээр заажээ. Тодруулбал, хэрэглээний төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар бүрэн төлж барагдуулаагүй бол Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд бүртгэгдэх аж.

Мөн 100 мянган төгрөгөөс дээш үнийн дүнтэй төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд иргэдийн зээлийн онооноос хасагдах журмаар зохицуулах юм байна. Төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийн хэрэглээний усыг хязгаарлах зохицуулалт ч хийх аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10