“Чамин Чука” тоглолт дээрээ 20 кг жинтэй дээлээр гоёжээ

2026-05-08 288 0

Дуучин, СТА Э.Чулуунчимэг. “Хамгийн хөдөлмөрч”, “Хамгийн тууштай”, “Хамгийн олон удаа Монгол орноо тойрсон”, “Хамгийн олон хамтран дуулагчтай” гээд маш олон түүчээлэгч гэх тодотгол түүний нэрийг дагаж явдаг.  Энэ удаад тэрбээр нэг ангийн хөвгүүн, СТА Б.Гүрбадамын хамт Монгол эх орноо бүтэн тойрч, “Хос уянга” тоглолтоо дуунд хайртай түмэндээ өргөн бариад ирлээ.

Тоглолтынхоо хаалтыг энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав.  46 хоногийн турш хөдөө орон нутгаар аялан тоглосон ч түүний хоолой тунгалаг хэвээрээ, түүний чамин ганган төрх өнгөөрөө, улам ч эрч хүч ороо юу гэлтэй. Дуучин бүсгүй харин үзэгч түмнийхээ алга ташилт, урмын үгээр байнга хөглөгдөж, эрч хүч авдгаа хэлнэ лээ.

Чукагийн үзэгчид их үнэнч юм. Дагаж дуулна, бүжиглэнэ, элгээ хөштөл инээнэ, ижий охин хоёртоо талархан цэцэг өгөхөд нь аньсага чийгтүүлнэ. Ер, тэр танхим халуун дулаан уур амьсгал, халуун алга ташилтаар дүүрэн.

Тоглолтын бас нэг сонин нь түүний хувцаслалт. Үзэгчдээ хүндлэх сэтгэлээр хувцаслалт, гадаад төрхөндөө ихээхэн анхаардаг тухайгаа нэгэнтээ хэлж байсан тэрбээр энэ удаад 20 гаруй кг жинтэй дээлээр гоёжээ. “Торго” салоны урласан энэ дээлийн шигтгээ нэг бүрийг гараар урласан гэнэ лээ. Тоглолтын төгсгөлд хайртай дуучинтайгаа хамт зураг авхуулах гэж уртаас урт дараалал үүсгэсэн фэнүүд нь түүний энэ гоёог хачин сонирхож харагдсан. Чука ч чамин бүсгүй л дээ…

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Чамин Чука” тоглолт дээрээ 20 кг жинтэй дээлээр гоёжээ

Дуучин, СТА Э.Чулуунчимэг. “Хамгийн хөдөлмөрч”, “Хамгийн тууштай”, “Хамгийн олон удаа Монгол орноо т

2026-05-08

Сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Халтар царайт”-ын Стерлитад “хэт ойртсон” гэх шалтгаанаар цагдаад бороохойдуулж байжээ

Угаас хүн гэдэг амьтан хэн нэгнийг үлгэрлэн дуурайж басхүү хэн нэгний нөмөр нөөлгөөр өсөж өндийд

2026-04-28

Дорнын их найрагч Б.Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадам болно

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наад

2026-04-21