Сүүлийн 24 цагт Улаанбурханы 33 тохиолдол батлагджээ

2026-05-05 4978 14

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14859 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11951, орон нутагт 2941 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны тавдугаар сарын 5-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 33-аар нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 60 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Эдгээрээс нийслэлд 46, хөдөө орон нутагт 14 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 31 хүн байна.  Улаанбурхан өвчнөөр нас барсан тохиолдлын тоо  18 болжээ.

Насны бүлгээр авч үзвэл өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5302 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3741, 5-9 насны 1908 хүүхэд, 15-19 насны 1812 хүүхэд Улаанбурханаар өвджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

СОНИРХОЛТОЙ: Ихэр шар, цусан толботой өндөг аюултай юу?

Мэдэхгүй бүхэн хүний дайсан гэж нэг үг бий. Урьд нь өндөг шарж идэх үедээ цусан толботой эсвэл дав

2026-08-04

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24

Хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг нь ХЭТ ХАЛУУН

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Сүүлийн жилүүдэд

2026-07-23