Prius, Aqua зэрэг авто машинууд “Ногоон дугаар”-т хамрагдахгүй

2026-05-01 3753 4

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд цахилгаан хөдөлгүүртэй авто машины хэрэглээг дэмжих, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх бодлого, шийдвэрийг гаргалаа.

Үүнтэй холбогдуулан цахилгаан тээврийн хэрэгслийг тодорхой ангиллын дагуу дугаарын хязгаарлалтад хамруулахгүй ногоон дугаар олгох талаар Зам, тээврийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэхүү шийдвэрийг Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан байна.

Уг бодлого нь дэлхий нийтэд шатахууны хомсдол үүсэх эрсдэл нэмэгдэж буй нөхцөлд цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй тээврийн хэрэглээг дэмжих зорилготой юм.

Шинэ журам нь зөвхөн бүрэн цахилгаан авто машин /BEV/ болон зай хураагуурт тулгуурласан, туулах зай уртасгагчтай цахилгаан авто машин /EREV/-д хамаарна. Харин Prius, Aqua зэрэг гибрид /HEV/, залгадаг гибрид /PHEV/ авто машинууд уг зохицуулалтад хамрагдахгүй гэдгийг албаныхан онцоллоо.

Өөрөөр хэлбэл, ногоон улсын дугаарыг 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй авто машин /BEV/ болон EREV төрлийн тээврийн хэрэгсэлд олгоно. EREV төрлийн авто машин нь цахилгаан хөдөлгүүрийг үндсэндээ ашиглах ба батарейг цэнэглэх зориулалттай бага оврын цахилгаан үүсгүүрийг нэмэлтээр суурилуулсан байдаг. Уг үүсгүүр нь хүч дамжуулах системд шууд оролцохгүй. Зөвхөн шаардлагатай үед цахилгаан эх үүсвэрээс хол нөхцөлд батарейг цэнэглэх зориулалтаар ажилладаг.

Иймээс “туулалтын зай уртасгагчтай” /range-extended/ хэмээн нэрлэдэг. Ижил төрлийн тээврийн хэрэгсэлд бүс нутгийн бусад улс орнууд ногоон өнгийн улсын дугаар олгодог жишигтэй. Манай улсын хувьд зам, тээврийн салбарын эрхлэх асуудлын хүрээнд холбогдох шийдвэр гарч, ногоон улсын дугаар олгож эхлэх талаар Зам тээврийн яамнаас мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07