Монгол дахь коронавирусийн батлагдсан тохиолдол 15 болов

2020-04-06 807 0

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийв. Энэ үеэр манай улсад уг халдварын тохиолдол нэгээр нэмэгдэж 15 болсныг мэдээллээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Сүүлийн 24 цагийн байдлаар Монгол улсад сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан гурван иргэний шинжилгээнд коронавирус илрээгүй. 

ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Турк улсын иргэнээс коронавирус илэрсэн. Ийнхүү монгол улсад коронавирусийн батлагдсан нийт 15 тохиолдол бүртгэгдлээ. 13 тохиолдол нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Бид өнөөдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирж, ажиглалтад байгаа 184 иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөөд байна” гэв.

Харин ЭМЯ-ы хэлтсийн дарга Б.Нарангэрэл “Өнөөдрийн байдлаар ажиглалтад 2075 хүн байна. 21 хоногтой нярай халуурч эмнэлгийн тусламж авсан. Эрчимт эмчилгээний тасагт 212 иргэн байна” гэж мэдээллээ.

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын дараа ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад “Өнөөдөр батлагдсан коронавирусийн тохиолдол нь өмнө нь илэрч байсан Турк улсын хоёр иргэнтэй хавьтал байсан. Шинж тэмдэггүй хэлбэрээр илэрсэн. Өдөр бүр шинжилгээ авч байгаа. Нэгдүгээр хавьтлын 12 хүнийг тусгаарлан, ажиглалтад аван шинжилгээ авч байгаа” гэж хариулав. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн удирдлагууд 478 сая төгрөгийг 24 цагийн дотор эмнэлгийн данснаас гаргаж авсан…

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай холбоот

2025-08-05

“Найрамдлын эрдэнэс” зуслангийн үйл ажиллагааг зогсоож, 6-р ээлжийн хөтөлбөрийг цуцалжээ

“Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх "Найрамдлын эрдэнэс" зуслангийн үйл ажиллагааг долоодугаар сарын 1

2025-07-18

Энэ онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газрууд

2025 онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газруудын жагсаалтыг та

2025-07-01