Х.Нямбаатар: Н.Учралыг Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчээс чөлөөлж, М.Говьсайханыг сонгосон

2026-04-23 3952 6

Өнөөдөр хуралдсан Нийслэлийн МАН-ын хорооны хурлаас гаргасан шийдвэрийн талаар тус хорооны дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийслэлийн МАН-ын хорооны хурал 70 гаруй хувийн ирцтэй болсон. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тайлан, илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн санхүүжилтийн төлөвлөгөө батлах болон зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.

Энэ хүрээнд Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчээс Н.Учрал даргыг чөлөөлж, оронд нь Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон М.Говьсайханыг нөхөн сонголоо. Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Б.Галцогийг чөлөөлж, Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Н.Баярмөнх, Нийслэлийн МАН-ын хорооны Хэрэг эрхлэх газрын дарга М.Цэнд-Аюуш нарыг дэд даргаар сонголоо.

Манай намын хорооны хоёр гишүүн бурхан болсон, хэд хэдэн гишүүн төрийн албанд орсон. Мөн найман улирал дараалж намын хорооны хураамжаа төлөөгүй 18 хүн байсныг чөлөөлж оронд нь гишүүдээ сонгосон” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10