Хүүхэд, залуучуудын театраас “Тэс” ШТС, Хилчин хотхоны автобусны буудлын чиглэл дагуух авто замын хөдөлгөөнийг хаана

2026-04-21 2897 0

Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны гудамжинд борооны ус зайлуулах шугам угсрах ажил хийж байгаатай холбогдуулан төв замын хоёр байршилд авто замын хөдөлгөөнийг  түр хугацаанд хэсэгчлэн хаахаар болжээ.

Улсын Хүүхэд, залуучуудын театраас “Тэс” ШТС хүртэлх авто замыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний 23:00 цагаас хааж, дөрөвдүгээр сарын 22-ны өглөө 06:00 цагт нээх бол Хүүхэд, залуучуудын театраас Хилчин хотхоны автобусны буудлын чиглэл дагуух авто замын хөдөлгөөнийг маргааш орой буюу дөрөвдүгээр сарын 22-ны 23:00 цагаас дөрөвдүгээр сарын 23-ны 06:00 цаг хүртэл түр хугацаанд хаахаар төлөвлөжээ.

Иймд жолооч нарыг замын хөдөлгөөний түгжрэлийг тооцоолж, өөр замын чиглэл сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Танилц: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-аас наймдугаар са

2026-06-02

“Хүүхдийн төлөө ЗА бол заавал хий” үндэсний хөдөлгөөн эхэллээ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ням гарагт цахимаар хуралджээ. Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний зөв

2026-06-02

В.Зеленский Оросын холбоотнуудад ялалтын баярын жагсаалд оролцохгүй байхыг анхааруулжээ

Маргааш аугаа их ялалтын баярын өдөр. Москва хотын төв Улаан талбайд ялалтын баярын сүрт жагсаал бол

2026-05-08