У.Хүрэлсүх: Ард түмний захиалгаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг өргөн барьсан

2026-04-15 1945 7

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх  УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн талаар байр сууриа илэрхийлжээ. 

У.Хүрэлсүх “Монгол төрийн босго өндөр байгаасай гэж ард түмний захиалгаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг өргөн барьсан. Ард түмэндээ амласан амлалтдаа хүрдэггүй, төр улсдаа тэрсэлдсэн, ажилдаа ирдэггүй, ард түмнээ доромжилдог ийм этгээдүүдтэй төр, ард түмэн хариуцлага тооцох ёстой. Үүнээс ерөнхийлөгч огт ухарч няцахгүй.

Би ихээхэн эр зориг гарган ажиллаж байгаа. Төрийн тэргүүний хүч чадал ард түмнийхээ дэмжлэгт оршдог. Өнөөдөр Монголд хэн ч хаан болохгүй. Ёс зүй, сахилгын асуудал ярьж байна. Хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлэхгүй. Хэн нэгнийг шийтгэхгүй. Монголын төр цэвэр ариун байгаасай гэж бодож энэ асуудлыг тавьж байгаа. Миний ерөнхийлөгч байх хугацаа ирэх жил дуусна. Би дахиж ерөнхийлөгчид нэр дэвшихгүй” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10