Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

2026-04-15 1206 4

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлгийн мөлжлөгт өртсөн эмэгтэйчүүдийн дурсгалд зориулсан хөшөөг үнсэж буйгаа “YouTube” сувгаараа дамжуулан үзүүлсэн үйлдэл нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байсан билээ. Мөн тэрбээр Японы хуучин эзэнт гүрний тугийг барьж, Солонгос-Японы маргаантай арлын япон нэрийг зориуд чангаар хашхиран явсан байна.

Тэгвэл Өмнөд Солонгосын шүүх түүний энэ үйлдэлд зургаан сарын хорих ял, 20 хоног баривчлах, таван жилийн хугацаанд хүүхэд, өсвөр үе, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй холбоотой байгууллагад ажиллахыг нь хориглох шийдвэр гаргасан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07