Могойг яагаад анагаах ухааны бэлгэдэл болгодог вэ?

2026-04-09 1376 12

Могойг анагаах ухааны бэлгэдэл болгодгийг бид мэднэ. Эмнэлэг, эмийн сан, эмчийн цагаан халат, анагаахын сурах бичиг гээд анагаах ухаантай холбоотой бүх зүйл дээр саваа болон аяга ороосон могойн дүрс байдаг.

Гэвч хүмүүс могойноос айж, түүнийг үхлийн хортой хэмээн хол байхыг хичээдэг. Тэгвэл яагаад могойг анагаахуйн бэлгэдэл болгов?

Түүх сөхвөл эртний Грекийн эмч, гүн ухаантан  Хиппократын төрсөн нутаг болох  Грекийн домог үлгэрүүдтэй холбоотой аж. Эртний Грект могойт саваа нь Хэрмэс тэнгэрийн ажил үйлсээ бүтээгч саваа бөгөөд  эмч нар ч тэр савааны хүчээр л өвчтөндөө хүрч чаддаг гэх домгоос улбаатай гэнэ. Мөн эрт дээр үеэс  могойн хорыг  анагаах чадалтай, могой арьсаа гуужуулдаг учраас дахин төрөх, эдгэрэх, урт наслах-ыг өөрөөр хэлбэл шинэ амьдрал, шинээр төрөхийг бэлгэддэг гэж үздэг байжээ.

Грекийн эмч, гүн ухаантан Хиппократыг анагаах ухааны салбарыг үндэслэсэн “Анагаахын эцэг” гэж үздэг байна. МЭӨ 460-аад оны үед амьдарч байсан тэрээр  анагаахуйн эрдмийг шинжлэх ухааны түвшинд авч үзсэн анхны эрдэмтэн аж. Тэрбээр мухар сүсэг, бурхадаас болж өвчин эмгэгүүд  үүсэж байгаа юм биш,  харин хүрээлэн буй орчны хүчин зүйл, хооллолт, амьдралын хэв маягаас үүдэлтэй гэдэг учир шалтгааныг анх гаргаж иржээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03