Сорьцын шинжилгээнээс нь допингийн төрлийн хориотой бодис илэрч, гарди цолоо хураалган барилдах эрхээ гурван жилийн хугацаатай хасуулахад хүрсэн Н.Өсөхбаяр Үндэсний спортын арбитрт гомдол гарган Монголын олон улсын болон Үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисс маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгээд байгаа билээ.
Тэгвэл түүний өргөдөлтэй холбоотой допингийн маргааныг хэлэлцэх хуралдаан өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 10:00 цагт болохоор товлогджээ. Уг хуралдаанд “Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага” НҮТББ, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Бөхийн салбар хороо болон Үр дүнгийн удирдлагын баг зэрэг холбогдох талууд оролцох аж.
Н.Өсөхбаярын биед допингийн төрлийн бодисыг зориуд, мэдэгдэхгүйгээр хэрэглүүлсэн нь хууль хяналтын байгууллагаар эцэслэн тогтоогдвол барилдах эрхийг нь хасаж, цолыг нь хураах тухай Үндэсний бөхийн салбар хорооны санал, шийдвэр хүчингүй болж, Н.Өсөхбаяр цагаадах боломжтой юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
ProDentim is a modern oral-health supplement formulated with specialized probiotics and naturally sourced ingredients to help maintain firm teeth