Харханд зориулсан хамгийн анхны хөшөө сүндэрлэлээ

2026-04-06 1281 0

Харханд зориулсан хамгийн анхны хөшөө сүндэрлэлээ. Магава нэртэй мина илрүүлэгч харх 2016 оноос хойш таван жилийн турш Камбожид 100 гаруй газар доорх мина болон тэсрэх бодисыг илрүүлжээ. Түүний энэ баатарлаг үйлсийг хүндэтгэн ийн хөшөөг нь босгосон байна. Тус хөшөөг нутгийн чулуугаар урлан хийж, Камбожийн Сием Рип хотод өнгөрөгч Баасан гарагт  Тэсрэх бөмбөгийн аюулын талаарх олон улсын өдрөөр нээжээ.

Магава нь Африкийн аварга харх бөгөөд Бельгийн Апопо нэртэй буяны байгууллагаас түүнийг  сургасан байна. Тэр 2016 онд Камбожид очиж, мина илрүүлэх ажлаа эхлүүлсэн ба үнэрлэх чадвараараа тэсрэх бодис доторх химийн бодисыг илрүүлдэг байжээ.  Мина илрүүлмэгцээ операторуудад дохио өгч, дараа нь тэд минаг аюулгүй устгадаг аж.

Ажилласан хугацаандаа Магава 141 мянга гаруй квадрат метр газар буюу ойролцоогоор 20 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний газрыг аюулгүй болгосон байна.

Мөн теннисний талбайн хэмжээтэй газрыг 20 минутын дотор шалгаж чаддаг байжээ. Магава 2020 онд олон хүний амь насыг аварсан гавьяаныхаа төлөө “PDSA” Алтан медалийг хүртжээ.  Энэ нь амьтдад олгодог Жорж Кросстой дүйцэх шагнал юм. Магава энэ шагналыг хүртсэн анхны харх болжээ. Нас өндөр болж, хөдөлгөөн нь удааширсны дараа Магава дахин мина илрүүлэх ажилд гараагүй бөгөөд 2022 онд нас баржээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07