“Дэлхийн аутизмын өдөр”-ойлгож, хайрлаж, хүндэлцгээе!

2026-04-02 4884 0

“4 сарын 02” энэ өдөр бол “Дэлхийн аутизмын өдөр” юм. Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор ээлтэй, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх боломжийг сайжруулахыг уриалдаг.

Аутизмын хүрээний эмгэг нь нийгмийн харилцаа, үгэн болон үгэн бус харилцааны алдагдал, давтагдмал зан үйлийн харилцан адилгүй түвшний хэлбэрээр илэрдэг тархины хөгжлийн нийлмэл эмгэг юм.

Дэлхийн Аутизмыг таниулах өдөр нь анх 2007 онд НҮБ-аас Аутизмтай хүмүүсийг гадуурхах явдлыг зогсоох, тэднийг хүлээн зөвшөөрүүлэх зорилготойгоор санаачлан зохион байгуулагдаж байсан түүхтэй.

Аутизмыг таниулах энэ өдөр дэлхийн 45 улсын 600 гаруй хот, 3000 гаруй олон нийтийн барилга байгууламж, сургууль зэрэг байгууллагууд аутизмтай хүмүүст болон тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүлэн барилга байгууламжаа цэнхэр өнгөөр гэрэлтүүлдэг байна.

Манай улсын хувьд Төрийн ордон, ДБЭТ, УДЭТ, СТӨ гэх зэрэг газруудын байгууламжийн гаднах орчинг цэнхэр өнгөөр гэрэлтүүлдэг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24

Хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг нь ХЭТ ХАЛУУН

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Сүүлийн жилүүдэд

2026-07-23

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бү

2026-07-22