МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаас завсарлага авлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа “Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл яг одоо улс төрийн шийдвэр гаргахаар хуралдаж байна. Мөн араас нь МАН-ын бүлэг хуралдахаар төлөвлөж байгаа. Тиймээс чуулганы хуралдаанаас завсарлага авах хүсэлт гаргаж байна” гэв. Хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хүсэлтийг нь хүлээн авч чуулганы хуралдааныг завсарлууллаа.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.

1. Сургууль орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан нарын гурван гишүүн 2025.12.31-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)

2. Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд найрамдах Австри улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2025.12.26-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах)

3. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл (Засгийн газар 2026.03.17-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)

Дашрамд дурдахад, МАН-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-ын дараах 21 гишүүн багтдаг юм.

С.Бямбацогт,

Э.Бат-Амгалан,

Ж.Энхбаяр,

Э.Батшугар,

Ч.Ундрам,

Б.Чойжилсүрэн,

Б.Батцэцэг,

Ж.Бат-Эрдэнэ,

Ж.Батжаргал

Х.Булгантуяа

Н.Наранбаатар

Л.Энх-Амгалан

У.Отгонбаяр

З.Мэндсайхан

Ж.Ганбаатар

Г.Тэмүүлэн

Б.Уянга

Ч.Номин

М.Мандхай

Д.Үүрийнтуяа

Б.Хэрлэн