Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

2026-03-02 2790 5

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн.

Үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж буй. Мөн иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг гуравдугаар сарын 4-7-ныг хүртэл 10:00-17:00 цагийн хооронд есөн байршилд зохион байгуулна. Ингэхдээ хонины махыг гулуузаар, 1 кг нь 13 мянган төгрөгөөр худалдан борлуулах юм. Тодруулбал,

  1. Жуковын талбай
  2. Жанжингийн гэрийн буйр
  3. Баянгол дүүргийн 6 дугаар хорооны байрны гадна талбай
  4. Хос өргөө хотхоны 21-р байрны урд талд
  5. Шинэ Улаанбаатар Драгон Терминалын гадна талбай
  6. Орбитын тойрог
  7. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны байрны гадна талбай
  8. Титан центрийн авто зогсоол
  9. Тусгаар тогтнолын талбай зэрэг есөн байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарна.

Энэ жилийн хувьд есөн аж ахуйн нэгжийн 5016 тонн нөөцөлсөн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн. Чанар, стандартын дагуу бэлтгэж нөөцөлсөн гулууз махыг өргөтгөсөн худалдаанаас авах боломжтой.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15