Эх орончдын өдрийн барилдаанд Б.Зоригтбаатар түрүүлэв

2026-03-02 2455 2
Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жил, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, бүрэн эрхт байдлаа баталгаажуулсан “Эх орончдын өдөр”-т зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-013 анги, Хатант Интернэйшнл ХХК, Суман Зурхай ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-034 анги, БХИС, Залуу Ноёд ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан С.Сүхбат үзүүрлэв.
Их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, Од групп, Эм Жи Өү Транс ХХК, Зорчигч Тээвэр 1 ОНӨААТҮГ, Ховд дэвжээний бөх, улсын аварга О.Хангай, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Алдар спорт хороо, Атар Трейд ХХК, АПУ ХК, Таванхан дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр нар шалгарлаа.
Тус барилдааны түрүү бөх 10,000,000 төгрөг, үзүүр бөх: 8,000,000 төгрөг, их шөвөг тус бүр 5,000,000 төгрөг  гардсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15