БОУАӨЯ-аас хичээл сургуулийг 9 дүгээр сарын 15-нд эхлүүлэх санал хүргүүлжээ

2026-02-06 4306 4

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ирэх намар цэцэрлэг, сургуулийг есдүгээр сарын 15-нд эхлүүлэх саналыг Боловсролын яаманд хүргүүлсэн байна.

Учир нь Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ыг 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа юм. НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд 197 улсын удирдагч, сайд нар, иргэний нийгмийн байгууллага болон бизнесийнхэн гээд 10 мянга шахам хүн ирнэ гэж тооцоолж байгаа аж.

Саудын Араб улсад COP16  болоход 45 мянга гаруй хүн оролцсон бол манайх өөрийн нөөц бололцооныхоо хэмжээнд 10 мянга шахам зочин, оролцогч хүлээн авахаар төлөвлөжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10