Монголын ахмадын холбооноос өнөөдөр ахмадын тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Ахмадууд “Төр засаг ахмадын тэтгэврийн асуудлыг шийдэхгүй байгаа учраас өнөөдрөөс эхлэн сануулга тэмцлийг эхлүүлж байна. Үнийн өсөлттэй үед ийм хэмжээний тэтгэврээр яаж цагаан сараа тэмдэглэх юм. Төр засгаас үргэлж “боломжгүй” гэсэн хариулт өгдөг ч боломж байгааг бид харж байна. Оюутолгой компани өдөрт 10 тэрбум төгрөг өгдөг гэсэн. Яагаад үүнээс ахмадуудад өгч болдоггүй юм, Австралийн ахмадууд байгалийн баялгаасаа хувь хүртээд гадаад орноор аялж зугаалдаг юм билээ. Харин бид яагаад үүнээс хувь хишиг хүртэж чадахгүй байгаагаа гайхаж байна.
Бид Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Н.Учрал нарт тодорхой шаардлагуудыг хүргүүлсэн. Улсын хэмжээнд ахмадын тэтгэвэр нэмэхтэй холбоотой жагсаал зохион байгуулна. Бидний тэмцэл 2025 оны тавдугаар сараас хойш үргэлжилж байна” гэв.
Тус холбооны гишүүн н.Батбаяр “Бидний гол зорилго бол тэтгэврийн доод хэмжээг нэг сая 500 мянган төгрөг болгох. Биднийг хүн гэж хайхрахаа больсон мэт санагдаж байна. Шаардлагыг маань хэзээ хүлээн авч, шийдвэрлэнэ, тэр болтол бид тэмцэнэ. Илүү хурц хэлбэрт шилжинэ. Төр засаг ичихгүй бол бид ч ичихгүй. Шаардлагатай бол олон улсын хүний эрхийн байгууллагад хандана. Ерөнхий сайд Г.Занданшатар гадаадад айлчлахдаа “Манай улс баян орон. Манайд очоорой” гэж байсан. Тийм баян орон юм бол 500–600 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа ахмадуудынхаа тэтгэврийг нэмчихэд юу нь болохгүй байгааг ойлгохгүй байна. Ахмадуудын зээлийн хүүг тэглэ. Хэрвээ тэглэхгүй бол өөр аргаар тэмцэнэ. Ахмадуудын зээлээр луйвар хийж байна, 36 сарын хугацаа гэдэг бол банкуудын орлого олох гэсэн арга. Нийт тэтгэврийн 40 хувийг суутгаж байна. Энэ бол арилжааны банкуудыг баяжуулах гэсэн бодлого. Үүнийг өөрчилж, засах хэрэгтэй” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 cэтгэгдэлтэй
Join our affiliate community and earn more—register now!
Nice88bet’s been decent so far. Nothing crazy amazing, but reliable and seems fair. If you’re looking for a solid, dependable place, might be worth a look to nice88bet.
Alright, time to try my luck with some Pagcor online slots! Heard this site has some good ones. Wish me luck! Check out pagcoronlinseslots
Let’s see what QQ88gg has to offer! New site, new opportunities! Maybe this will be my lucky one. Check out qq88gg
Start sharing our link and start earning today!
Promote our products and earn real money—apply today!
Join our affiliate community and start earning instantly!
Join our affiliate program today and start earning up to 30% commission—sign up now!
That’s a fascinating take on longshot potential! Considering platform reliability is key, I’ve been checking out km88 app download apk – seems legit with solid security features. Good insights here, though! 👍