Ж.Чинбүрэн: ДОХ-ын халдвартай 12 иргэнийг хяналтаас алдсан нь үнэн

2025-12-25 14147 53

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн томуу, томуу төст өвчин болон холбогдох бусад асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Томуу, томуу төст өвчинтэй холбоотойгоор цөөнгүй урьдчилан сэргийлэх ажил хийсэн. Үр дүнд нь нэг ч хүүхэд эмнэлгийн коридорт хэвтээгүй, одоогоор орны ашиглалт 80 хувьтай байгаа. Тэгэхээр ор хангалттай гэсэн үг. Томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэгт ирэх өвчтөний тоо цөөрсөн. Харин эрчимт эмчилгээнд буй хүүхдүүдийн тоо хараахан буураагүй байна. Хамгийн гол нь эцэг, эхчүүд хүүхдүүддээ маск зүүлгэж хэвшүүлэх хэрэгтэй. Зөвхөн томуу, томуу төст өвчин бус Улаанбурхан өвчний дэгдэлт ч ихсэх хандлагатай байна гэдгийг анхааруулмаар байна.

Мөн ДОХ-ын халдвартай 12 иргэн хяналтаас алдагдсан нь үнэн. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас асуудлыг оруулж, Эрүүл мэндийн яамны зүгээс ХЗДХ-ийн яам, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газартай хамтарсан ажлын хэсгийг гаргасан. Мэдээж дээрх халдвартай иргэдийг илрүүлэх нь чухал. Учир нь хяналтад байлгаж, вирусын эсрэг эмийг уулгахгүй бол халдвар түгээх, тархаах өндөр аюултай. Тиймээс бид үүнд онцгойлон анхаарч байгаа. Үүнээс гадна өвчтөний нууцлалыг дээд зэргээр хамгаалж байгаа” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд боллоо. Аудитын байгууллагаас

2026-11-04

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23