Олон улсын хөлбөмбөгийн холбооны зөвлөл 2026 оны дэлхийн аваргын тэмцээний  шагналын санг 727  сая ам.доллароор тогтоон баталжээ. Энэ удаад 2022 оны Катарын ДАШТ-ий шагналын сангаас 50 хувиар илүү тогтоосон ба сонгон шалгаруулалтыг давсан багуудын тэмцээнийх нь бэлтгэлд зориулж тус бүр 1.5 сая ам.доллар өгөх аж.

Дэлхийн аварга болсон баг 50 сая, мөнгөн медаль хүртсэн багт 33 сая, хүрэл медаль хүртсэн багт 29  сая ам.долларын шагнал өгөхөөр тооцоолжээ.

2026 оны  дэлхийн аваргын тоглолтууд анх удаагаа АНУ, Канад,  Мексик гэсэн гурван оронд зэрэг явагдах ба хандгай, ягуар, бүргэд гэсэн гурван бэлгэдэлтэй аж.