Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

2025-12-15 14349 15

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “100 резиденс” хотхонд ажиллах үеэрээ  “Улаанбаатар хотод 5551 иргэний амьдрах зориулалттай барилга орон сууц байна.

Үүний 672 буюу 12 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй, 376 орон сууцыг нь ашиглахыг хориглосон.

Хууль, журамд зааснаар иргэд өөрсдөө санал өгөөд төсөл болгох 204 барилга ашиглалтад тэнцэхгүй учраас дахин орон сууцжуулах төсөлд хамрагдсан. Үүнээс 65 хувийн биелэлттэй 133 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.

2016-2025 оны хооронд нийт 39 орон сууц ашиглалтад орж, 40 гэрээний шатандаа, 54 орон сууц барилга угсралт болон буулгах шатандаа ажил явж байна. Цаашид 71 байршил дээр сонгон шалгаруулалт хийж, хотын төвийн ашиглалтад тэнцэхгүй барилгуудыг шинээр төлөвлөж, орчин үеийн стандартад нийцсэн барилгуудыг сургууль, цэцэрлэгтэй нь барих шаардлагатай байна” гэлээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10