Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ

2025-12-05 5383 13

Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан сурагчдын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор сургуулийн анги танхимд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг үе шаттай эхлүүлээд байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн анги танхим болон сурагчдын тогтмол хүрдэг гадаргууг тусгай зориулалтын уусмалаар халдваргүйжүүлэв. Агаар болон гадаргууд жигд тархах тус ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг  182 сургуулийн нийт 700 мянган ам метр талбайд мэргэжлийн долоон байгууллагын ажилтнууд гүйцэтгэж байна. Эхний ээлжид төвийн зургаан дүүргийн сургуулийг ариутгалд хамруулж, цаашид нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт халдваргүйжүүлэлтийг бүрэн хийхээр төлөвлөж байгаа аж. Ариутгал, халдваргүйжүүлэлт энэ сарын 4-10-ны өдрүүдэд үргэлжилнэ гэдгийг УБЗАА-ны Орчны хог бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ хэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07