Гурван настай энэтхэг хүү ФИДЕ-гийн чансаанд бичигджээ

2025-12-05 2312 5

Энэтхэгийн Сарвагья Сингх Кушваха гэдэг хүү гурван нас, долоон сар, 20 хоногтойдоо Олон улсын шатрын холбооны /ФИДЕ/ албан ёсны чансаанд бичигдсэнээр шатрын түүхэнд ийм өндөр амжилт гаргасан хамгийн залуу тоглогч болжээ.

Ингэснээр Мадхья Прадеш мужийн Сагар дүүргээс гаралтай С.Кушваха өнгөрсөн оны 11 дүгээр сард гурван нас, найман сар, 19 хоногтойдоо энэ амжилтыг үзүүлсэн Калькуттагийн Аниш Саркарын рекордыг эвдсэн байна. Одоогоор цэцэрлэгт хүмүүжиж буй С.Кушваха 1572 оноотойгоор рапид чансаанд бичигдэж байна.

“Хүү маань ФИДЕ-гийн чансаанд бичигдсэн дэлхийн хамгийн залуу шатарчин болсон нь бидний хувьд туйлын бахархалтай явдал юм … Бид түүнийг их мастер болоосой хэмээн хүсэж байна” гэж С.Кушвахагийн эцэг Сиддхарт Сингх Энэтхэгийн “ETV Bharat” сувагт ярьжээ.

ФИДЕ-гийн чансаанд бичигдэхийн тулд тоглогч хамгийн цөөндөө нэг олон улсын тоглогчийг ялах шаардлагатай юм. Тэгвэл гоц авьяастай хүү Мадхья Прадеш болон бусад газарт болсон тэмцээнүүдэд дээрх түвшний гурван тоглогчийг хожсоноор дээд амжилт тогтоожээ.

Эх сурвалж: Strait Times

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шагналын санг 727  сая ам.доллароор баталжээ

Олон улсын хөлбөмбөгийн холбооны зөвлөл 2026 оны дэлхийн аваргын тэмцээний  шагналын санг 727  с

2025-12-24

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 37 тамирчин эх орноо төлөөлөн оролцож байна

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 34 дэх удаагийн тэмцээн Вьетнам улсын Хо Ши Минь хотноо бол

2025-12-12