УИХ-ын 76 гишүүнийг iPad болон 3G дата симээр хангана

2020-04-05 1054 0

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдөр УИХ-ын хаврын чуулганыг нээнэ. Үүсээд буй нөхцөл байдлын улмаас чуулганыг цахимаар явуулахаар болсон. Бэлтгэл ажлын талаарх мэдээллийг өгөх үеэрээ гишүүдийг iPad болон 3G дата симээр хангана хэмээсэн юм.

Цахим хуралдаантай холбоотой хэчнээн төгрөгийн зардал гарч байгаа эсэх талаар тодруулахад дотоод нөөцдөө тулгуурлан хийж байгаа гэдгээс өөр хариулт өгөөгүй юм.

УИХ-ын Тамгын газар өөрт байгаа тоног төхөөрөмжөө ашиглах уу эсвэл нөөц хөрөнгөө зарцуулан гишүүдийг iPad-аар хангах уу гэдэг нь тодорхойгүй үлдсэн. Тэгвэл гишүүдэд өмнө нь олгосон iPad-д програм суулган эргүүлэн тараах юм байна.

2016 онд шинээр бүрдсэн УИХ-ын 76 гишүүнд үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангах зорилгоор iPad олгож байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Таван нам, эвсэлд улсын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар улс төрийн нам, эвсэлд 2026 онд олгох төрийн сан

2026-07-07

УИХ-ын хаврын чуулган завсарлалаа

Үндсэн хуульд заасны дагуу ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Энэ удаагийн

2026-07-03

БНСУ-ын Ерөнхийлөгч наадмын өдрүүдэд Монголд төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гёны хамт наадмын

2026-07-03