Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Итали улс дахь төрийн айлчлал эхэллээ

2025-12-01 2334 2

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд найрамдах Итали улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар энэ сарын 1-3-нд тус улсад төрийн айлчлал хийж байна.

Энэ айлчлал Монгол Улс, Бүгд найрамдах Итали улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж байна. Айлчлалын бүрэлдэхүүнийг “Фиучимино” олон улсын нисэх онгоцны буудалд тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Итали-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Никола Карэ, Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Дипломат ёслолын газрын захирал Бруно Паскуино, Монгол Улсад суугаа Элчин сайд Жованна Пиккаррэта, Гэгээн ширээт улсын төрийн нарийн бичгийн дарга нарын газрын Ёслолын хэлтсийн дэд дарга Бруно Бастос Линс, Монголын талаас тус улсад суугаа Элчин сайд Ц.Нарантунгалаг, Гэгээн ширээт улсад хавсран суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа нар угтан авлаа.

Ромын эзэнт гүрнээс улбаатай Бүгд найрамдах Итали улс 1861 онд хаант засаглалтай нэгдсэн улсаа байгуулсан түүхтэй. 1946 онд бүх нийтийн санал асуулгаар Бүгд найрамдах засаглал сонгосон нь өнөөгийн “Их-7”-ийн бүлгийн гишүүн, улс төр, эдийн засгийн нөлөө бүхий улс болох үндэс суурь болжээ. Австри, Франц, Гэгээн ширээт улс, Сан Марино, Словени, Швейцар зэрэг улстай хиллэдэг. НАТО, Европын холбооны улсын голлох гишүүн орны нэг. 59 сая хүн амтай аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.Чинбүрэн: ДОХ-ын халдвартай 12 иргэнийг хяналтаас алдсан нь үнэн

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн томуу, томуу төст өвчин болон холбогдох бусад асуудлаар мэдээлэл өгл

2025-12-25

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэ

2025-12-17