Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг ашиглалтад орууллаа

2025-11-27 3278 21

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд 240 хүүхдийн ортой 108 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууссан. Өнгөрсөн долоо хоногт улсын комисс хүлээж аваад байна.

Тус цэцэрлэгийг 2022 онд барилгын стандартын шаардлага хангаагүй гэж үзэн буулгаж, 2024 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар шинээр барьж эхэлсэн. Тодруулбал, барилгын ажлын гүйцэтгэгчээр “Арвин өргөө констракшн” ажиллаж, 2024 оны 9 дүгээр сард хуучин барилгыг буулгах ажлыг эхлүүлсэн бол шинэ барилгыг 2025 оны 11 дүгээр сард богино хугацаанд барьж, ашиглалтад оруулсан юм.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэл хотод шинээр баригдаж буй 139 сургууль, цэцэрлэгийн барилгаас Чингэлтэй дүүргийн 108 дугаар цэцэрлэгийн барилгыг онцолж байна. “Арвин өргөө констракшн” нэг зуны хугацаанд 2 давхар 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг ашиглалтад орууллаа. Мөн Чингэлтэй дүүрэг тендер зарлаж, тус цэцэрлэгийн зөөлөн эдлэл, гал тогооны хэрэгсэл, тохижилт, тоног төхөөрөмжийг бүрэн хангасан. Нийслэлийн хэмжээнд нийтдээ 139 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байгаагаас өнөөдрийн байдлаар 32 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулаад байна. Он дуусахаас өмнө 5 сургууль, 5 цэцэрлэг, 4 бага сургуулийн барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 2026 онд 82 сургууль, цэцэрлэг, бага сургуулийн цогцолборыг ашиглалтад оруулна” гэлээ.

Мөн тэрбээр үргэлжлүүлэн ирэх жилүүдэд цэцэрлэг, сургуулийн тоног төхөөрөмж, сандал ширээг тохижуулахад асуудал гаргахгүй байх үүднээс нийслэлээс хэрэгжүүлэх сургууль, цэцэрлэгийн шинэ барилгын жагсаалтыг Боловсролын яаманд хүргүүлж уялдаа холбоотой ажиллахаа хэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02

Эх орончдын өдрийн барилдаанд Б.Зоригтбаатар түрүүлэв

Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жил, Үндэсний

2026-03-02