Улаангом дахь “Шинэ Улаангом зах”-д гал гарчээ

2025-11-25 1580 2

Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг “Шинэ Улаангом зах” шатаж байна гэх дуудлага өнөөдөр 09:23 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 56 алба хаагч, 8 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Алба хаагчдыг очиход 42х64 метрийн хэмжээтэй 2 давхар сендвичен худалдааны төвийн II давхарт гал түймэр гарсан байсан бөгөөд унтраах ажиллагааг шуурхай зохион байгуулж байна.

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа гал түймрийн дуудлага нэмэгдэж байна. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг стандартын шаардлага хангасан материалаар барилга байгууламжийг барих, цахилгаан угсралтыг мэргэжлийн хүнээр хийлгэж, холбогдох байгууллагуудын өгч байгаа заавар, зөвлөмжийн дагуу галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна

Өнөөдөр "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр" тохиож байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын

2026-04-30

“Эрдэнэс Тавантолгой” 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмши

2026-04-30

Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу Сүхбаатарын талбайг чөлөөлөхөөр боллоо

Ерөнхий сайд Н.Учралын албан даалгаврын дагуу Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгаж эхэлжээ.

2026-04-28