Нийслэлийн ӨЭМТ-үүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана

2025-11-24 183 1

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт өнгөрсөн долоо хоног буюу арваннэгдүгээр сарын 17-оос эрс нэмэгдээд байна. Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ вирус судлалын шинжилгээ хийсэн бөгөөд шинжилгээгээр орчилд томуугийн А хүрээний вирус илэрчээ.

Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцоож “Нийслэлийн эрүүл мэндийн газраас харьяа эрүүл мэндийн байгууллагуудад өнөөдрийн байдлаар 1200 гаруй орыг нэмэлтээр дэлгээд байна. Цаашид томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил ачааллын үед орны тоог 1500-аас дээш нэмэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Харьяа эрүүл мэндийн байгууллагуудын хүлээн авах яаралтай тусламжийн тасагт өнгөрсөн шөнийн байдлаар 2420 хүн үйлчлүүлсэн нь өмнөх өдрөөс 200 тохиолдлоор өссөн үзүүлэлттэй байна. Мөн нийслэлийн Түргэн тусламжийн төв буюу 103-т өнгөрсөн шөнө 2787 дуудлага ирж, гэрийн үзлэгийг хийсэн. Энэ нь өмнөх өдрөөс 23 хувийн өсөлттэй байна. Энгийн үед ирсэн дуудлагын 30 хувийг хүүхэд, 70 хувийг насанд хүрэгч эзэлдэг бол өнөөдрийн байдлаар энэ харьцаа 50:50 болж өөрчлөгдсөн. Иймээс өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн дүүргүүдийг бүсчилж, бүс тус бүрд ӨЭМТ болон хүүхдийн кабинетыг уртасгасан цагаар ажиллуулахаар бэлтгэл хангаж байна” гэв.

Уртасгасан цагийн хуваарь:

  • Ажлын өдөр: 08:30-20:00 цаг
  • Амралтын өдөр: 11:00–18:00 цаг
  • Бүх нийтийн амралтын өдөр: 11:00–17:00 цаг хүртэл ажиллана.

Мөн Засгийн газраас хүүхэд нь томуу, томуу төст өвчнөөр өвдсөн тохиолдолд эцэг, эхэд тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэр гаргасан. Иймд хүүхэд халуурах, ханиад хүрэх зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа ӨЭМТ-д үзүүлж, эмчийн хуудсыг үндэслэн цалинтай чөлөө авах боломжтой юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Нийслэлийн ӨЭМТ-үүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт өнгөрсөн долоо хоног буюу арваннэгдүгээр сарын

2025-11-24

Худалдаа, үйлчилгээний ажилтнуудын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний цагаан дэвтрийг цахимжуулжээ

Худалдаа, үйлчилгээний ажилтнуудын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний цагаан дэвтрийг цахимжуул

2025-11-17

ЭМДЕГ ажилтнуудаа дэмжсэн жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого хэрэгжүүлж байна

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ажилтнуудын эрүүл мэнд, тав тухтай ажиллах нөхцөлийг х

2025-09-30