Ерөнхий сайд Г.Занданшатар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг томилж буйгаа УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.
Бүлгийн гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд, УИХ-ын дэгийн тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэхээр боловсруулжээ. Ингэхдээ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх, Ерөнхий сайдад тодорхой асуудлаар итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэх дэгд УИХ уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн, 10 хоногийн дотор шийдвэрлэхээр заасныг Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцүүлж 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэхээр өөрчлөхөөр тусгажээ.
Мөн Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг тав хоногийн дотор УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар сонсохоор тусгасан байна. Түүнчлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэргэжлийн байнгын хорооны хуралдаанаас гаргасан зөвхөн дэмжсэн саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураах буюу байнгын хорооны хуралдаанд оролцсон нийт гишүүд дэмжсэн, дэмжээгүйгээс үл хамаарч эрх бүхий этгээдийн анх гаргасан саналыг дэмжих эсэхээр санал хураах гэсэн гол өөрчлөлтүүдийг оруулжээ.
Үүний зэрэгцээ Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн гол зохицуулалт нь шинэ төрлийн тамхийг тамхины төрөлд оруулах, 2030 он хүртэл тамхины татварыг үе шаттай нэмэгдүүлэхээр тусгасан аж. Мөн гудамжинд тамхи татахыг хориглох, тамхинд элдэв төрлийн жимс, чихрийн амт үнэр оруулахыг хориглох, тамхины татварын тодорхой хувь хэсгийг биеийн тамир, спорт, нийтийн эрүүл мэндийг дэмжихэд зарцуулахаар хуулийн төсөлд тусгажээ.
Тус хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг сонсжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 cэтгэгдэлтэй
https://shorturl.fm/lcvnP
https://shorturl.fm/Sup5T
Hit88club is my go-to spot! They got a real community vibe and some killer bonuses. You guys should check it out if you haven’t already hit88club
Found the jl6link and it’s been a convenient way to access the site. No complaints here, it does what it’s supposed to do. One click access: jl6link
Needed to download in7game and in7gamedownload sorted me out. Clean download, no weird stuff. Top marks. Download from in7gamedownload
Okay, tclotterylogin… if you need to sign in to a TCLottery account, this looks like a portal to do it. Makes login easy. here is the link: tclotterylogin