МАН-ын дарга Н.Учрал: “Гишүүн төвтэй E4” стратегиа бодитоор хэрэгжүүлнэ

2025-11-17 1446 1

Өнгөрсөн амралтын хоёр өдөр хуралдаж даргаа сонгосон МАН-ын 31 дүгээр их хурал үргэлжлэн хуралдаж байна. Өнөөдрийн хурлаар Бага хурал, Хяналтын ерөнхий хороогоо байгуулах аж.

Тус хурлаас намын даргаар сонгогдсон Н.Учрал ерөнхий сайд болох уу гэх асуулт хурлын төлөөлөгчдийн дунд өрнөв. Тухайлбал, Увс аймгийн МАН-ын хорооны дэд дарга С.Анхбаяр “Хэн намын дарга болно тэр хүн Засгийн газраа байгуулаарай. Өөх ч биш, булчирхай ч биш, өдөр ч биш, шөнө ч биш байж ханалаа” хэмээн байр сууриа илэрхийлэв. Намын Үндсэн дүрмийг хэлэлцэх үеэр “Намын дарга нь Ерөнхий сайд байна” гэсэн заалтыг дүрэмдээ оруулах саналыг гаргасан ч дэмжигдсэнгүй. Харин “УИХ-ын сонгуульд нам олонхи болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэдэг зохицуулалтыг хэвээр үлдээжээ.

МАН-ын дарга Н.Учрал сонгогдсоныхоо дараа “Унаж босож, уруудаж өгсөж, саад бэрхшээл дунд туучсаар ирсэн надад агуу түүхтэй Ардын намыг удирдах хувь ерөөл тохиолоо.

Эрхэм хүндэт журмын нөхөд өө, Эх орныхоо өнцөг булан бүрд зүтгэн ажиллаж буй намын гишүүд, итгэл хүлээлгэн дэмжсэн та бүхэндээ гүн талархал илэрхийлье. 23 насандаа намд элсэж, анхан шатны нэгжээс эхлэн шударга зарчмаа алдалгүй, үнэт зүйлд үнэнч зүтгэсээр 16 жилийн дараа Ардын намын даргын хариуцлагыг үүрэх эрхэм үүрэг надад ирлээ. Хоёр их гүрний дунд орших Монгол Улсын хувь заяа бидэнд илүү ухаалаг, илүү эвтэй, илүү хариуцлагатай байхыг шаардаж байна. Ардын нам гишүүдийнхээ дуу хоолойг сонсож, ард түмэнтэйгээ ойр ажилласан цаг бүрд бид ялдаг. Монгол хөгждөг. Цаашид энэ буухиаг тасалдалгүй үргэлжлүүлж,дэвшүүлсэн зорилт, танилцуулсан “Гишүүн төвтэй E4″ стратегиа бодитоор хэрэгжүүлж, хэлсэн үгэндээ эзэн, хийсэн ажилдаа хариуцлагатай байх зарчмыг би тууштай баримтална.

21 аймаг, 330 сум, улс эх орныхоо өнцөг булан бүрд байгаа намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, эргэх холбоотой ажиллана. Эх орныхоо хөгжлийн төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийх болно. Ард түмний итгэл сулран ганхаж буй энэ цаг үед Ардын нам ардынхаа зүрхэнд, түмнийхээ сэтгэлд дахин очиж, итгэлийг сэргээнэ” гэв. Мөн Г.Занданшатарын Засгийн газрыг тогтвортой ажиллуулна гэж мэдэгджээ.

Ийнхүү Н.Учралыг УИХ-ын даргаар сонгож, Г.Занданшатар Засгийн газраа удирдах МАН-ын төлөвлөгөө хэрэгжиж эхлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Амарбаясгалан: Агаарын бохирдол, утааны асуудлаа салхинд найддаг ийм сайд 100 хоногийн дотор асуудлыг шийдэх үү?

Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт 11:00 цагаас "4:11 мэдээллийн цаг" хэвлэлийн бага х

2026-01-29

Ахмадын тэтгэвэр нэмэхтэй холбоотой жагсаалыг улсын хэмжээнд зохион байгуулна

Монголын ахмадын холбооноос өнөөдөр ахмадын тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийл

2026-01-27

Н.Өсөхбаяр допингийн давж заалдах комисст хандан өргөдөл гаргажээ

Үндэсний их баяр наадмаар найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас

2026-01-19