Хакүхо М.Даваажаргал “Баатруудын шагнал”-ын эзэн болов

2025-10-30 2242 29

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалд “Nippon Foundation” сангийнхан “HEROs AWARD” буюу “Баатруудын шагнал” олгожээ.

Энэхүү шагналыг нийгэмд сайн сайхан үйлс бүтээсэн тамирчин, уран бүтээлчдэд өгдөг юм байна. Тус сангаас “Хакүхо аварга энэ жил өсвөрийн сүмо бөхийн “Хакүхо цом” тэмцээнээрээ дамжуулан дэлхийн хүүхэд багачуудад энх тайван, эв нэгдлийг Японы соёл, уламжлалын гайхамшигтай хамт танилцуулсан гавьяатай” гэж танилцуулсан аж.

15 дахь удаагийн “Хакүхо цом” тэмцээнд энэ жил 15 орны 1100 өсвөрийн тамирчин оролцжээ. Тэмцээний үеэр Хакүхо аварга Украин болон Японы газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгийн хүүхдүүдэд дэмжлэг, тусламж үзүүлсэн аж.

Сумочдоос энэхүү шагналыг авсан анхны хүн нь Хакүхо болсон бөгөөд түүнд “HEROs AWARD”-ын цом, өргөмжлөл гардуулах ёслолыг Японы Токио хотод 12 дугаар сард зохион байгуулна.

Эх сурвалж: Nikkan Sports

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд боллоо. Аудитын байгууллагаас

2026-11-04

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23