Ерөнхий сайдыг огцруулах саналыг өнөөдөр 14 цагаас хэлэлцэнэ

2025-10-10 1672 6

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 50 гаруй гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг өргөн мэдүүлсэн. Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ 3 хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж Үндсэн хуульд заасан.

Хуулинд заасан хугацаанд буюу өнөөдөр уг асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөж байна. Эхлээд 14 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэх бол чуулганы нэгдсэн хуралдааныг 16 цагт товложээ. 

Төрийн байгуулалтын байнгын хороо нь 32 гишүүнтэй. Тэдгээрээс 17 нь эрх баригч МАН-ын гишүүд. Харин АН-аас 11, ХҮН нам хоёр, ИЗНН болон Үндэсний эвслийн тус бүр нэг гишүүн тус байнгын хороонд харъяалагддаг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10