ЭМД-аа ашиглан эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээ хэрхэн хуваалцах вэ?

2025-04-10 400 0
ЭМД-аа ашиглан эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээ хэрхэн хуваалцах вэ? Ийм асуулт хүн бүрт тулгардаг. Тэгвэл ЭМДЕГ-аас ээлжит  мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх сургалтаараа дээрх асуултад хариулт өгчээ. ЭМДЕГ нь 21 аймаг, 2 дүүрэгт хэлтэстэй бөгөөд эдгээр хэлтсээр дамжуулан орон нутаг болон алслагдсан сум, дүүргийн даатгуулагч-иргэдэд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг хүргэн ажилладаг.
Энэ хүрээнд Дархан-Уул, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан хаагчид тухайн аймагт үйл ажиллагаа явуулж буй гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдэд ЭМДҮЗ-ийн 2025 онд шинээр болон шинэчлэн баталсан тогтоолуудыг танилцуулах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгуулсан байна.
Мөн аймгийн төрийн байгууллагын албан хаагчдад эрүүл мэндийн даатгалаа ашиглан аливаа эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээ хэрхэн хуваалцах, эрүүл мэндийн даатгалд хамрагдахын давуу тал, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр үзүүлэх тусламж, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн байна. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.Чинбүрэн: ДОХ-ын халдвартай 12 иргэнийг хяналтаас алдсан нь үнэн

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн томуу, томуу төст өвчин болон холбогдох бусад асуудлаар мэдээлэл өгл

2025-12-25

Улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын халдвараар өвчилсөн тохиолдол 423-т хүрчээ

Өнөөдөр ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдрийг “Асуудлыг шийдье, хариу арга хэмжээг сайжруулъя

2025-12-01

Нийслэлийн ӨЭМТ-үүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт өнгөрсөн долоо хоног буюу арваннэгдүгээр сарын

2025-11-24